Чуулга уулзалтын үндсэн илтгэгч УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг “Монгол хэл, бичгийн эрх зүйн зохицуулалт, бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцуулсан.