Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Тэрбээр 2022 оны наймдугаар сараас хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм. О.Цогтгэрэл Ардчилсан намын даргаар сонгогдсоныхоо дараа бүлгийн даргын ажлаа өгөхөө өнгөрсөн хавар мэдэгдэж байсан ч улс төрийн нөхцөл байдал болон намын гишүүдийн саналыг харгалзан хоёр албан тушаалыг хавсран хашиж ирсэн байна.

Одоогоор УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан эхэлсэн бөгөөд Х.Баттулгаас бусад 41 гишүүн хүрэлцэн иржээ.

Өнөөдрийн хуралдаанаар бүлгийн шинэ даргыг тодруулах юм. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэр бүлгийн даргад өрсөлдөхөөр яригдаж байна.

#онцолсон, #АН-ын бүлэг, #О.Цогтгэрэл,