Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: "Эзгүй байх хооронд бохир улс төр хийж, ажлын нэр төр, гэр бүлд маань халдаж, байж болшгүй зүйлээр гүтгэж, улс төрийн шуналын золиос болгож байна. Улс төрчдийн угсарсан мафийн сүлжээ сүүлдээ ШШГЕГ-аас мэдэгдэл хийж, цэргийнхнийг татан оруулж ирснээр даамжирч байна. Төрийн цэргийн мөрдөстнүүд хулгай дээрмээ илчлэгдэхээс айж, амь тавихын өмнө өөрсдөө гарч ирлээ.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд төсвийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, Ерөнхий сайд асан Г.Занданшатартай нийлж мөнгө идсэн, хууль бус томилгоо хийсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай хамтарч албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан. Экологийн цагдаагийн албаны дарга асан Б.Оюутболд зэрэг нэр бүхий албаны хүмүүсийн хэргүүд байна. Хар тамхитай тэмцэх төсвийг зориуд улсын төсвөөс хасаж, олон мянган хэргийг цагдаагийн удирдлагууд дарж ирсэн. Үүний ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, урлаг соёлын хүмүүс, томоохон компанийн удирдлагууд ч бий.
Б.Булнай гээд удган гэх хүн гарч ирж гүтгэсэн, тэр нь Г.Занданшатарын ойрын хамаатан. Тэр эмэгтэй С.Амарсайхан охиноо хүчирхийлсэн мэтээр байж болшгүйгээр гүтгэж эхэлсэн. Би үүнд иргэний хувиар гомдол гаргасан боловч шалгахын оронд намайг харлуулж байна.
Намайг олон жил, газар зарсан гэх мэтээр олон янзаар гүтгэж ирсэн, би дуугарч байгаагүй. Энэ удаа эцэг хүний хувьж, эр хүний хувьд энэ асуудлын эцсийг хүртэл явна" гэв.

#онцолсон, #live, #ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан,