Японы Айчи-Нагояа хотод болох Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо.
Азийн спортын 20 дахь удаагийн наадам “Айчи-Нагояа 2026” есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Айчи муж болон Нагояа хотод болно. Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 улсын 11 мянга гаруй тамирчин спортын 43 төрөлд өрсөлдөх бол Монгол Улс 31 спортын төрөлд 303 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) спортын хувцас, хэрэгслийн 361° брэндтэй хамтран ажиллаж, Монголын баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай хувцас, хэрэглэлээр үнэ төлбөргүй хангасан юм.
Монголын баг өмнөх “Ханжоу 2022” Азийн наадамд спортын 34 төрөлд 400 гаруй тамирчнаа оролцуулж, 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 20 медаль хүртэн багийн дүнгээр 22 дугаар байрт шалгарсан юм. Харин энэ удаагийн “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилт тавин бэлтгэлээ хангаж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Айчи-Нагояа, #Азийн зуны спортын 20 дугаар наадам,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587