Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью Жерси муж дахь Цагаачлал, гаалийн албаны (ICE) Delaney Hall саатуулах төвд нас барсан Сальвадорын иргэн Эдвин Лопес-Корнехогийн ар гэрийнхэн түүнийг шаардлагатай эмчилгээ, эм тариагаар хангаагүйгээс амь насаа алдсан хэмээн үзэж, бие даасан мөрдөн шалгалт явуулахыг шаарджээ.
41 настай Лопес-Корнехо нь чихрийн шижин, даралт ихсэх, эпилепси зэрэг архаг өвчтэй байсан бөгөөд нас барахаасаа өмнөх өдөр ээжтэйгээ утсаар ярихдаа нүүр, гарынхаа нэг хэсэг мэдээгүй болсон тухай хэлсэн байна. Ар гэрийнхэн нь түүнийг хоригдож байх хугацаанд шаардлагатай эм, эмчилгээг цаг тухайд нь авч чадаагүй нь биеийн байдал нь дордоход хүргэсэн гэж мэдэгджээ.
Харин ICE-ийн зүгээс Лопес-Корнеход шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж байсан бөгөөд бие нь муудмагц эмнэлэгт яаралтай хүргэсэн гэж тайлбарласан байна. Тэрээр Ньюарк хотын Их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан бөгөөд албан ёсны задлан шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Уг хэрэг гарснаар Delaney Hall саатуулах төвийн үйл ажиллагаа дахин олны анхааралд өртөж байна. Нью Жерси мужийн захирагч болон хүний эрхийн байгууллагууд тус төвд хяналт шалгалт хийхэд саад учруулж байгааг шүүмжилж, ил тод байдлыг нэмэгдүүлэхийг шаарджээ.
Лопес-Корнехогийн нас баралт нь АНУ-ын цагаачдыг саатуулах төвүүд дэх эрүүл мэндийн үйлчилгээ, хорих нөхцөлтэй холбоотой маргааныг дахин хурцатгаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ICE-ийн саатуулах байранд гарсан нас баралтын тоо өссөн нь хүний эрхийн байгууллагуудын санаа зовнилыг улам нэмэгдүүлээд байна.
Эх сурвалж: Reuters