Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Эрчим хүчний яам хүлээн авснаар ажил хаялтыг албан ёсоор зогсоохоор болжээ.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын хэлэлцээний бүрэлдэхүүн өнөөдөр (2026.07.01) хэвлэлийн хурал зохион байгуулж, эрчим хүчний салбарт 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлэхээр товлоод байсан ажил хаялтыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Тус холбооноос эрчим хүчний салбарт 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдсэн байсан ч 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Эрчим хүчний яамнаас хэлэлцээ хийх санал тавьсны дагуу ажил хаялтыг 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 08:00 цаг хүртэл 48 цагаар хойшлуулаад байсан юм.
Талууд хэлэлцээ хийж, Эрчим хүчний яам салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар ажил хаялтыг албан ёсоор зогсоохоор болсон байна.
Хэлэлцээрийн хүрээнд 2026 оны цалингийн санг долоодугаар сарын 1-нээс 10 хувь, аравдугаар сарын 1-нээс 5 хувь, 2027 оны цалингийн санг мөн долоодугаар сарын 1-нээс 10 хувь, аравдугаар сарын 1-нээс 5 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Мөн талууд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан 12 заалт бүхий саналын хүрээнд бүрэн тохиролцоонд хүрч, албажуулсан байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #мүэх, #цалин, #эрчим хүчний яам, #Эрчим хүчний ҮЭХ,