Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хурлаар хэлэлцэх болон танилцах асуудлын жагсаалтад:

 - “Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Улаанбаатарын бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 
- “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
-  “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай санамж бичиг байгуулах тухай* 
-  Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас санаачлан боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл
- Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээс санаачлан боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл 
-  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл
- УИХ-ын гишүүн Б.Уянгаас санаачлан боловсруулсан Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл
- Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- "Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг/ 
- “Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Үндэсний хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт/ 
- 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар*
- Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар зэрэг асуудал багтжээ. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

8 цаг 36 минутын өмнө

Монгол Улс, БНСУ хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрлээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс, БНСУ хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн байна. 

Ингэснээр Монгол улсын иргэд БНСУ-д ямар нэгэн шалгалтгүйгээр өөрийн улсын жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцоно, БНСУ-ын иргэн ч Монгол улсад өөрийн үнэмлэхээр зорчих эрх нээгдэх юм.

 БНСУ-д Монголын 60 гаруй мянган иргэн амьдарч байгаагаас 1400 гаруй иргэн хэрэгт холбогдсон. Үүний дийлэнх хувийг жолооны үнэмлэхгүй хөдөлгөөн оролцсон зөрчил эзэлдэг байна.

8 цаг 41 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан: Таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

Гэрэл зургийг MPA.mn

"Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ.  Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

8 цаг 43 минутын өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  

2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, түүнчлэн иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч олон улсын жишиг, өнөөгийн хэрэгцээ шаардлагаас харахад эдгээр харилцааг ялган зохицуулж, ялангуяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ял эдлүүлэх тогтолцооноос үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд салгаж шинэчлэх шаардлага тулгарч байна.

“Өнөөдрийн байдлаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгөн дүнгийн биелэлт ердөө 13 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 4 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн шийдвэр биелээгүй хэвээр байна. Үүнээс гадна 2.5 их наяд төгрөгийн дүнтэй 17,748 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзсэн байдалтай байгаа нь нийтдээ 7.5 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр гацсан байна” гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өглөө. 

Шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ.

8 цаг 44 минутын өмнө

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. 

Уг тогтоолоор хөдөө аж ахуй, хүнсний салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах  нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлэх, нэгдсэн дүнг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан байна.

Мөн цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тухай бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тогтоож, байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэлийн үнэлгээ хийж, 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, арга хэмжээг зохион байгуулах, ган, зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан өвс, тэжээлийн дотоод хэрэгцээ, нөөцийг харгалзсаны үндсэн дээр экспорт, импортын зохистой харьцааг хангах арга хэмжээг авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон холбогдох сайд нарт даалгав.

ХХААХҮЯ ургацын урьдчилсан балансыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах бөгөөд ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтын бүрэн байдал, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоор малчдыг нутагтаа амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулах, отор нүүдлээс үүдэлтэй малын гоц халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор сум, малчин өрхийн түвшинд малын ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллах, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийн хүрээнд тариалсан малын ногоон тэжээл тариалалтын явц, ургац хураалт, хуваарилалтын тайланг жилийн эцсийн байдлаар гаргаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

8 цаг 45 минутын өмнө

Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгав. 

УИХ 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжих эрх зүйн орчин бий болсон. Засгийн газрын тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сараас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд e-business системээр ирсэн нийт 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна.

Бүртгүүлсэн хуулийн этгээдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр”, 22.6-д “хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар” тус тус заажээ. 

Казакстан, Узбекстан, Арабын Нэгдсэн Эмират Улс мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, гаалийн болон үл хөдлөх хөрөнгийн татвараас тус тус хөнгөлдөг. Үүний дүнд Казакстан улсын мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.доллар, үүнээс 633 сая ам.долларын экспортыг Астана хаб дангаар хийсэн бөгөөд 2026 онд уг орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

8 цаг 48 минутын өмнө

Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал шаардсан хэвээр байна.

Гэрэл зургийг MPA.mn

Иймд хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.   

“Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ. Иргэн нотариатын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэллээ. 

10 цаг 51 минутын өмнө

Засгийн газар мэдээлж байна

Засгийн газар мэдээлж байна. 

#онцолсон, #live, #засгийн газрын хуралдаан, #livetext,