Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал сүлжээ ашиглахыг хориглосон хуулийн хэрэгжилтийг чангатгах хүрээнд технологийн компаниудад ногдуулах дээд хэмжээний торгуулийг 49.5 сая австрали доллараас 99 сая австрали доллар (ойролцоогоор 68 сая ам.доллар) болгон хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн шинэ нэмэлт өөрчлөлтөөр Австралийн цахим аюулгүй байдлын зохицуулагч eSafety Commissioner-ийн эрх мэдлийг өргөжүүлж, сошиал платформууд 16-аас доош насны хэрэглэгчдийг бүртгэл үүсгэхээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авснаа нотлох баримтыг албадан гаргуулах эрх олгохоор тусгажээ. 

Ерөнхий сайд Энтони Албанезе томоохон технологийн компаниуд хуулийг хэрэгжүүлэх тал дээр хангалттай ажиллахгүй байгааг шүүмжилж, "Хүүхдүүдийг сошиал сүлжээнээс хамгаалах хууль хэрэгжиж эхэлсэн ч платформууд үүргээ бүрэн биелүүлэхгүй байна" гэж мэдэгджээ.

Одоогоор Meta-ийн Facebook, Instagram, Google-ийн YouTube, Snapchat, TikTok платформууд хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байна. Засгийн газрын мэдээлснээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш 16-аас доош насныхны 5 сая гаруй хэрэглэгчийн бүртгэлийг хаах эсвэл хязгаарлах арга хэмжээ авчээ.

Гэсэн ч сүүлийн судалгаанууд хоригийн үр нөлөө хязгаарлагдмал байгааг харуулж байна. British Medical Journal-д нийтлэгдсэн судалгаагаар 12-15 насны Австрали хүүхдүүдийн 85 хувь нь хориг хэрэгжиж эхэлснээс гурван сарын дараа ч сошиал сүлжээ ашигласан хэвээр байсан бөгөөд тэдний олонх нь насаа 16-аас дээш гэж бүртгүүлэх эсвэл селфи ашиглан нас баталгаажуулалтыг тойрч гарсан байна.

Австралийн энэхүү хууль нь дэлхийд анхдагч жишээний нэг бөгөөд хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. Их Британи зэрэг хэд хэдэн улс ижил төстэй зохицуулалт нэвтрүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд Австралийн туршлагыг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: Reuters

#Австрали, #Гар утас, #хүүхэд,