Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд IV ээлжийн нийлүүлэлтээр хуваарилагдах тусгай зориулалтын автомеханик шатны EPC 32, 42 PRX загварын автомашины ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангид зохион байгуулж байна.

Тус сургалтыг Онцгой байдлын байгууллагын 4 алба хаагч, БНФУ-ын “Десотел” компанийн 2 мэргэжилтэн хамтран удирдан явуулж байгаа бөгөөд Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байна. 

Сургалтаар олон улс, Европын Холбооны тохирлын үнэлгээ, Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17024:2026 стандартын дагуу алба хаагчдад мэдлэг, мэдээллийг олгож, дадлагажуулж байна.

#обег, #Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл,