Монголын уран нугаралт бол асар их тэвчээр, хатуужлаар байгалийн уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлдэг тэр чигтээ гайхамшигт урлаг билээ. Бий бийлгээнээс улбаатай энэ өвийг 1940-өөд онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш агсан үндэсний хөгжимтэй хослуулан дэлхийн тавцанд гаргаж, "Мадам Цэнд-Аюуш" хэмээн хүндлэгдсэн түүхтэй. Улмаар түүний шавь, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуай олуулаа нугардаг хэлбэр рүү шинэчлэн хөгжүүлсэн нь өдгөө дэлхийн шоу ертөнцийг манлайлагч “Нарны цирк” (Cirque du Soleil)-ийн үндсэн хэв маяг болсон юм.

Энэхүү сор болсон дэг сургуулийг хадгалан үлдэх, дэлхийн тавцанд тунхаглах алсын хараатай “Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” гурав хоногийн дараа буюу зургадугаар сарын 19-21-нд Тэрэлжид 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Монголчууд 10 жилийн өмнө 427 уран нугараачийг нэгэн зэрэг төв талбайдаа нугаруулж, Гиннесийн амжилтад бүртгүүлж байсан бахархалт түүхтэй. Тэрхүү түүхэн дэг соёл, суурь бааз дээрээ тулгуурлан өргөжсөн тус чуулга уулзалт нь энэ удаа гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдөд монгол үндэстний язгуур өв, уран налархай чанарыг орчин үеийн циркийн хөгжилтэй хослуулан харуулах хосгүй боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Чуулга уулзалтын гурван өдрийн онцлох хөтөлбөр:

Мэргэжлийн мастер классууд: Чуулганы өдрүүдэд Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу, уран нугаралтын мастеруудын нэг Б.Ихэрцэцэг, багш Ж.Сайнбаяр нар монгол нугаралтын нарийн техник, сунгалт, тэнцвэрийн хичээлийг заана.

Үндэсний өв соёлын воркшоп: Сур харвааны "Арулад" морьт харвааны клубийн багш нар уламжлалт сур харвааны хэмнэл, төвлөрлийг заана.

"UYAN SHOW: Gravity & Grace" Гала тоглолт: МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир тус шоуг өөрөө найруулж, өөрийн алдарт сандалтай тэнцвэрийн үзүүлбэрээ толилуулна. Тэрбээр дэлхийд шуугиулж буй Physical Asia шоуны шилдэг оролцогчдоос урьж, гадаад дотоодын үзэгчдэд зориулан онцгой сонирхолтой хөтөлбөрийг боловсруулжээ.

Монгол Улсыг зорин ирж буй гадаадын жуулчид, төлөөлөгчид болон соёл урлаг сонирхогчдод уран нугаралтын язгуур гайхамшгийг дэргэдээс нь мэдрүүлэх тус арга хэмжээний бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг www.mcconvention.mn вэбсайтаас авах боломжтой аж. 

#“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026”, #уран нугаралт,