Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг АНУ-ын Virtue Foundation байгууллагатай хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй 42 үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийлээ.

Үзлэгийн үр дүнд эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай зургаан үйлчлүүлэгчийг сонгон, өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүнээс гурван үйлчлүүлэгчид эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах Penetrating Keratoplasty (PKP), гурван үйлчлүүлэгчид эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах Descemet Stripping Endothelial Automated Keratoplasty (DSEAK) мэс заслыг хийсэн байна.

Мэс заслыг Virtue Foundation-ийн эвэрлэг, болрын мэс засалч Dr. Leela Raju болон УНТЭ-ийн эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нарын удирдлага дор Нүд Судлалын Мэс Заслын Тасаг, Мэдээгүйжүүлэг, Хагалгааны Нэгдсэн Тасгийн хамт олон амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэвшилтэт эмчилгээний аргыг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

#УНТЭ, #нүдний мэс засал, #Эвэрлэг бүрхүүл,