ШУУД

Бүгд Найрамдах Франц Улсын хууль хяналтын байгууллагад 13 жилийн турш саатан хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн үнэт олдворуудыг Монгол Улс өнөөдөр албан ёсоор эх орондоо хүлээн авч байна.

Эдгээр палеонтологийн олдвор нь олон жилийн өмнө Монголоос хууль бусаар хил даван гарсан бөгөөд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дипломат хүчин чармайлтын үр дүнд ийнхүү буцаж ирж байгаа юм. Соёлын өвийн ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Парис хотод ажиллаж, олдворуудын хадгалалтын байдлыг шалган, баримтжуулж, олон улсын мэргэшсэн “Гроспирон” компанитай хамтран аюулгүй тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.

Олдворуудыг хүлээн авах үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей, Эрүүгийн цагдаагийн албны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, МИАТ, Туушин ХХК зэрэг оролцож байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улс хилийн чанадад байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бусаар алдагдсан дурсгалуудаа буцаан авах чиглэлээр тууштай ажиллаж буйн тод жишээ боллоо.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #үлэг гүрвэл, #үлэг гүрвэлийн үнэт олдворууд,