Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай тос, яс экспортлох хүсэлт гаргасан үндэсний найман аж ахуйн нэгжийг хянан магадлагаанд хамруулав.
Энэхүү ажлыг хоёр улсын хооронд 2023 онд байгуулсан мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протоколын хэрэгжилтийг үнэлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, хяналтын тогтолцоо БНХАУ-ын импортын шаардлагад нийцэж буйг баталгаажуулах зорилгоор БНХАУ-ын шинжээчдийн баг болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга болон улсын ахлах байцаагчид хамтран гүйцэтгэсэн юм.

Энэ удаагийн хянан магадлагаанд Хятад улс руу үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай яс, тос экспортлох хүсэлт гаргасан үндэсний 8 аж ахуйн нэгж хамрагдав.
Хянан магадлагааны явцад аж ахуйн нэгжүүдэд өмнөх шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн болон нэгдсэн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд цаашид анхаарах асуудлын талаарх сургалтад экспортлох хүсэлт гаргасан нийт 11 аж ахуйн нэгжийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулав. Дотоодын үйлдвэрүүд БНХАУ-ын шаардлагыг хангаж, экспортын бүртгэлд хамрагдсанаар үйлдвэрийн зориулалттай малын яс, тос экспортлох шинэ суваг нээгдэх бөгөөд энэ нь хоёр улсын хорио цээрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний гадаад худалдааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-аас мэдээлэв.

Дархан:
USD | 3587