“Playtime Festival 2026” наадмын талаар мэдээлэл өглөө.
PLAYTIME FESTIVAL 2026: ӨӨРСДИЙН ТҮҮХЭН ДЭХ ОРГИЛ ЖИЛИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Монголын хамгийн том хөгжмийн фестиваль болох Playtime Festival нь Азийн ТОП 5 хөгжмийн наадмуудын эгнээнд багтах зорилгодоо хүрэх бодит алхмуудыг жилээс жилд хэрэгжүүлсээр ирсэн билээ. “Playtime Festival 2026” долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Playtime хүрээлэнд нийт гурван өдрийн турш зохион байгуулагдана.
Энэ жилийн наадам нь фестивалийн 24 жилийн түүхэнд шинэ стандарт тогтоож, олон улсын түвшний хөгжмийн экосистемийг бүрэн хэмжээгээр нэг дор бүрдүүлсэн онцгой жил болж байна. Энэ жилийн онцлог нь олон улсын хэмжээний уран бүтээлчид, дэлхийн жишигт нийцсэн продакшн, тогтвортой хөгжлийн шийдлүүд болон үзэгч төвтэй үйлчилгээний шинэчлэлүүдийг нэгтгэн, фестивалийн туршлагыг шинэ шатанд гаргахаар зорьж буй явдал юм.

Гэрэл зургийг MPA.mn
ФЕСТИВАЛИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР ТӨСӨВТЭЙ LINEUP
Playtime Festival 2026 нь фестивалийн түүхэн дэх хамгийн өндөр төсөв зарцуулсан хөгжмийн хөтөлбөрийг бүрдүүлснээрээ онцлог болж байна. Амьд хөгжим болон электрон хөгжмийн чиглэлээр дэлхийд танигдсан 21 улсын 123 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ толилуулах бөгөөд энэ нь фестивалийн 24 жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй Lineup болж байна.
Наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, 989 Tent, Нааглихац, Grove, Fire тайзууд, мөн “La Vie En Rose”, “Waldo” асруудад олон улсын 31, дотоодын 92 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ толилуулна.
Фестивалийн 2026 оны голлох уран бүтээлчдийг дурдвал амьд post-punk урсгалаар танигдсан Беларусийн Molchat Doma, indie folk урсгалын алдарт Норвегийн “Kings of Convenience”, АНУ-ын dream pop урсгалыг төлөөлөх DIIV, Өмнөд Солонгосын indie rock хамтлаг Hyukoh, indie pop урсгалыг үндэслэгч Их Британи, Францын Stereolab зэрэг амьд хөгжмийн домог болсон уран бүтээлчид болон Хятадын Horse Radio, Fazi, Тайландын JPBS, Японы реппер Shing02, Италийн CSI зэрэг олон улсын томоохон уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм.
* Электроник хөгжмийн хувьд орчин үеийн техно урсгалын нөлөө бүхий уран бүтээлч Rhom Omit, Испанийн электрон хөгжимчин Jasss, Германы техно DJ Helena Hauff, Детройт техно урсгалыг төлөөлөх DJ Stingray 313, мөн Jesse You нар оролцох онцлох үйл явдлаар дүүрэн энэ жил үзэгчдэдээ бэлэг барин ажиллах гэж байна.

#онцолсон, #live, #“Playtime Festival 2026”,