Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын засаг захиргаа Иран улстай холбоотой шинэ хориг арга хэмжээ авч, тус улсын хэд хэдэн иргэн болон криптовалютын биржүүдийг хар жагсаалтад оруулсан талаар тус улсын Сангийн яамны албан ёсны цахим хуудсандаа мэдээллээ.
Уг шийдвэрийн хүрээнд АНУ-ын Сангийн яамнаас Ираны дөрвөн иргэн болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг дижитал хөрөнгийн "Nobitex", "Bitpin", "Ramzinex", "Wallex" гэх дөрвөн крипто биржид санхүүгийн хориг тавьсан байна.
Мөн тус яамны мэдэгдэлд дурдсанаар, хэрэв гадаадын санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүс дээрх нэр дурдагдсан дөрвөн компанитай ямар нэгэн байдлаар гүйлгээ, санхүүгийн үйл ажиллагаа хийсэн тохиолдолд тэд ч мөн АНУ-ын хориг арга хэмжээнд өртөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Энэхүү арга хэмжээг Вашингтон Ойрхи Дорнод, тэр дундаа Персийн булангийн бүс нутагт геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, Иран болон АНУ-ын хоорондох дипломат хэлэлцээ мухардсан үед гаргаж байна. Иран олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийх, санхүүжилт босгох зорилгоор крипто хөрөнгийг ашиглах явдлыг хязгаарлах нь Вашингтоны гол зорилго юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #сангийн яам,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567