НИТХ-ын VII хуралдаан үргэлжилж байна. 

Өнгөрсөн 4 дүгээр сард Ажиа Гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн бөгөөд Ажиа Гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар байгуулсан юм.

Тэгвэл өнөөдрийн НИТХ-ын Vll хуралдаанаар нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрэм батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төсөл батлагдаж “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ шинээр байгуулагдсанаар ахмад настныг идэвхитэй амьдралын хэв маягтай байлгах, ганцаардал болон нийгмээс тусгаарлагдах байдлыг бууруулах, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байх, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай орчинд амарч сувилуулах боломж бүрдүүлж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар 2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 

Энэ онд нийслэлийн Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт нийт 185 га талбайг хамруулж ойн цэвэрлэгээ хийхээр төлөвлөв. Ингэснээр түймрийг өдөөгч болдог унанги мод буюу  ойн шатанги материал цэвэрлэгдэх юм. Мөн айл өрхүүдийн түлшний зориулалтаар ашиглах мод бэлтгэлийн нөөц болж өгөх юм.

#live, #НИТХ-ын VII хуралдаан,