Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод байрлах исламын сүмд өсвөр насны хоёр этгээд гал нээсний улмаас гурван эрэгтэй, тэдний дотор хамгаалалтын нэг ажилтан амь үрэгдсэн хэрэг гарчээ. Халдлагыг үйлдсэн хэрэг сэжиглэгдэж байгаа 17, 19 настай хоёр залуу мөн гудамжинд байсан автомашинд амиа егүүтгэсэн байдалтай олдсон тухай хууль сахиулах байгууллагынхан мэдээлэв. Сан-Диего тойргийн хамгийн томд тооцогддог тус сүмийн цогцолборт байрлах сургуулийн хичээл орж байхад буюу өдрийн 12:00 цагийн орчимд уг халдлага гарсан байна. 

Хамгаалалтын ажилтнууд сургуульд байсан бүх сурагчийг аюулгүй газарт шилжүүлсэн тул азаар хүүхэд бэртэж гэмтээгүй аж. Хотын Цагдаагийн газрын дарга Скотт Уол хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид сүмийн гадаа буудуулж амиа алдсан гурван хүний цогцсыг олсон тухай мэдээлж байна. Түүнээс гадна уг хэрэг гарсан газраас холгүй өөр нэг байгууллагын цэцэрлэгжүүлэлтийн ажилтан руу гал нээсэн хэрэг бүртгэгдсэн байна. Цагдаагийн газраас энэхүү хоёр хэргийг хоорондоо холбоотой, эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг зэвсэгт халдлагыг үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэрэг гэж үзэн шалгаж байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #зэвсэгт халдлага,