Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын төрийн Дум энэ сарын 13-ны хуралдаанаараа гадаад улсад саатуулагдсан, эсвэл эрүүгийн хэрэгт татагдсан иргэдээ хамгаалах зорилгоор зэвсэгт хүчин ашиглах эрхийг Ерөнхийлөгчид олгосон хуулийн төслийг баталлаа. Уг хууль нь тус улсын Иргэний харьяаллын тухай болон Батлан хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.
Шинэ хуулийн дагуу ОХУ-ын оролцоогүйгээр гадаадын шүүх шийдвэр гаргах, эсвэл Москвагийн хүлээн зөвшөөрдөггүй олон улсын шүүхийн байгууллагууд Оросын иргэнийг баривчлах, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийг ашиглах эрхтэй болж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас санаачилсан энэхүү хуулийн төслийг албаны хүмүүс тайлбарлахдаа барууны орнуудад явуулж буй "Оросыг үзэн ядах" кампанит ажил, мөн иргэдийг нь хууль бусаар хэлмэгдүүлж буй үйлдлээс хамгаалах эрх зүйн чухал алхам гэж онцолжээ.
Хэдийгээр Оросын тал үүнийг иргэний эрхийг хамгаалах механизм гэж нэрлэж байгаа ч олон улсын ажиглагчид болон хөрш орнуудын зүгээс энэхүү алхмыг цэргийн хүчээр түрэмгийлэх шинэ үндэслэл хэмээн шүүмжилж байна.
Эх сурвалж: The Barents Observer

#ОХУ, #ОХУ-ын төрийн Дум,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567