Гэрэл зургийг MPA.mn

16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна.

Анхан шатны шүүх хурлаар 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хурлыг анх тавдугаар сарын 1-нд товлосон байсан. Гэвч прокурорын шүүх хурал давхацсан шалтгаанаар хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

#онцолсон, #шүүх хурал, #livetext, #16 настай охиныг хөнөөсөн хэрэг,