Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ болон Ираны зэвсэгт хүчин харилцан гал нээсэн нь нэг сарын турш үргэлжилж буй гал зогсоох тохиролцоонд тулгарсан хамгийн том сорилт боллоо. Ираны талаас АНУ-ыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байгаа бол АНУ-ын тал хариу цохилт өгсөн гэдгээ мэдэгдээд, нөхцөл байдлыг цаашид даамжруулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү мөргөлдөөнийг үл харгалзан талуудын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгааг онцлолж буй. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодод нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна. Саяхан болсон Израилын халдлагын улмаас ХАМАС бүлэглэлийн удирдагчийн хүү амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Ираны асуудлаар оруулж ирсэн тогтоолын төсөлд Хятад болон Орос улс хориг тавих магадлал өндөр байгааг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #иран, #АНУ ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567