Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдээ эх оронд нь буцаан авах үйл ажиллагааг Бээжин зориудаар удаашруулж байгаа тул Вашингтон аялал жуулчлалын хязгаарлалтыг чангатгахад бэлэн байгаагаа анхааруулав. Энэ сарын 14-15-нд Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчлах бөгөөд энэ үеэр цагаачлал, визний нөхцөлийг чангатгах зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй.
Цагаачлалын шинэ бодлогынхоо хүрээнд Дональд Трамп АНУ-д хууль бусаар оршин сууж иргэдээ хүлээн авахаас татгалзсан орнуудад визний хориг тавих, татварын тарифыг нэмэх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдсээр ирсэн.

АНУ-д хууль бусаар нэвтэрсэн, визний хугацаагаа хэтрүүлсэн, албан ёсоор амьдран суух бичиг баримтгүй 100,000 гаруй хятад иргэн байгаагаас 30,000 гаруй нь албадан гаргах эцсийн шийдвэрээ хүлээж байгаа ажээ. Бээжин 2025 оны эхээр тэдгээрээс 3000 орчим иргэнийг хүлээн авч байв. Гэвч сүүлийн хагас жил энэ үйл явцыг удаашруулж, хамтран ажиллахаас цааргалж эхэлсэн гэж Вашингтон үзэж байна. Хэрэв Бээжин энэ чиглэлд Вашингтонтой хамтран ажиллахаас цааргалсаар байвал визний мэдүүлгийн барьцаа төлбөрийг өсгөх, виз олгохоос татгалзах, хилээр нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээ авч магадгүй байгаа юм.
Хятадын Элчин сайдын яамнаас одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад, #визийн хориг,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567