Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хятад улсын Хунань мужийн Лиюань хот дахь "Huasheng Fireworks Manufacturing and Display Company" компанийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдаж, 61 хүн гэмтэж бэртсэн байна.
Салютын томоохон үйлдвэрлэгч тус компанид гарсан энэ ослын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсаар байна. Ослын газар аврах албаны 500 орчим алба хаагч, гурван робот ажиллаж, гэмтэж бэртсэн хүмүүст туслан, сураггүй бологсдыг эрэн хайж байна. Түүнээс гадна үйлдвэрийн талбайд хадгалж байсан дарийн агуулахууд дахин дэлбэрч болзошгүй тул ойр орчмын гурван км бүсэд хяналт тогтоон, ойр орчимд оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.

Уг осолтой холбоотойгоор яаралтай шалгалт явуулж, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох, мөн салбарын хяналт, эрсдэлийн удирдлагыг чангатгахыг БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинь үүрэг болгожээ. Одоогоор тус компанийн удирдлагыг баривчлан саатуулаад байгаа аж.
Ташрамд, Хятад улс дэлхийн салютын борлуулалтын гуравны хоёр хэсгийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 1.14 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна.
Эх сурвалж: Reuters

#БНХАУ, #дэлбэрэлт, #Салютын үйлдвэр,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567