АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг нээж, тэнд гацсан хөлөг онгоцуудыг нэвтрүүлэх “Эрх чөлөө” хэмээх ажиллагааг эхлүүлснээ зарлалаа. Дөрвөн долоо хоногийн өмнө АНУ болон Иран түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч "Эрх чөлөө" хэмээх энэхүү ажиллагаа нь Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг улам ч хурцатгаж магадгүй болов. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, тус улсын тэнгисийн цэргийн хүчин Америкийн далбаатай арилжааны хоёр хөлөг онгоцыг уг хоолойгоор амжилттай нэвтрүүлсэн гэнэ. 

Харин Ираны Хувьсгалт гварди үүнийг үгүйсгэж, ямар ч хөлөг онгоц Ормузын хоолойгоор нэвтрээгүй хэмээн няцаасан юм. Гэхдээ хөлөг онгоц нэвтрүүлэхээр завдсан улмаас мөргөлдөөн гарч, АНУ-ын тал Ираны цэргийн зургаан завийг устгасан бол Ираны зүгээс хариу цохилт өгч, Арабын нэгдсэн Эмират улсын газрын тосны боомт болон хэд хэдэн арилжааны хөлөг онгоц руу дрон, пуужингаар довтолсон байна. Тухайлбал, Эмиратын Фужайра боомт дахь газрын тосны байгууламж Ираны дроны халдлагад өртөж гал гарсан аж. Ираны зүгээс гадаадын зэвсэгт хүчин, ялангуяа АНУ-ын арми хоолойд нэвтрэхийг оролдвол халдана гэдгээ албан ёсоор анхааруулж, Арабын Эмиратын эрэг дагуух хяналтын бүсээ өргөтгөсөн байна. Үүний зэрэгцээ бүс нутагт үүссэн тодорхойгүй байдлын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ таван хувиар өслөө.

Мөн тээврийн томоохон компаниуд мөргөлдөөн дуустал Ормузын хоолойгоор зорчихгүй байх шийдвэр гаргаж байна. Нөхцөл байдал ийнхүү хурцадсантай холбогдуулан Арабын Эмиратын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс хичээлүүдийг зайны сургалтад шилжүүлж, Ираны халдлагыг бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой заналхийлж буй үйлдэл хэмээн буруутгалаа. Одоогоор талууд Пакистаны зуучлалаар хэлэлцээ хийхээр оролдож буй ч цөмийн хөтөлбөр болон тээврийн аюулгүй байдлын асуудлаарх байр суурь нь зөрчилдсөөр байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран, #Ормузын хоолой,