Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийн түүхэнд хамгийн том цөмийн осол гарснаас хойш 40 жил өнгөрч байна. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Чернобылийн станцын дөрөвдүгээр реактор дэлбэрч, Европ даяар цацраг идэвхт бодис тархсан бөгөөд сая сая хүн хордож, олон зуун мянган хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрч байв.
Энэхүү өдрийг тохиолдуулан Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский, Молдав улсын Ерөнхийлөгч Майя Санду болон албаны хүмүүс Чернобылийн станцад очиж, лаа асаан, ослын хохирогчдод хүндэтгэл үзүүллээ.
Эмгэнэлт осол гарснаас хойш 40 жил өнгөрч буй энэ үед Украинд аюулгүй байдлын өөр эрсдэл нүүрлэж байгааг ажиглагчид онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын дроны халдлагын үеэр Чернобылийн реакторын хамгаалалтын нуман хаалт гэмтсэн бөгөөд үүнийг засварлахад 500 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас мэдээлж байв.
Үүний зэрэгцээ Москва Украины цөмийн станцын дээгүүр пуужин болон дроноор байнга довтолж, хотуудад цохилт өгч байгаа нь цөмийн аюулгүй байдалд ноцтой заналхийлсээр байна. Түүнчлэн Запорожьегийн цөмийн цахилгаан станцыг оросууд эзлэн авсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Чернобыл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567