Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн хаан III Чарльз АНУ-д төрийн айлчлалт хийх гэж байна. Букингемийн ордны мэдээлснээр, III Чарльз болон Камилла нар өнөөдөр АНУ-д хүрэлцэн ирж, дөрвөн өдрийн турш айлчлах юм. 

Ираны дайнтай холбоотойгоор АНУ болон Их Британийн харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаах, хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд энэ айлчлалын гол зорилго чиглэж байна. Айлчлалын хүрээнд III Чарльз Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахын зэрэгцээ АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Конгресст үг хэлэх юм. 

Өнгөрсөн бямба гарагт Вашингтонд халдлага гарсантай холбоотойгоор айлчлалын хүрээнд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байгааг талууд мэдэгдэж байна. Тухайлбал, Их Британийн сайд Даррен Жонс Их Британийн аюулгүй байдлын албаныхан АНУ-ын талтай нягт хамтран ажиллаж, айлчлалын бэлтгэлийг хангаж байна гэдгийг “Sky News” сувагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Ташрамд, III Чарльз халдлагын мэдээг сонссон даруйдаа Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелания Трамп нартай хувиар холбогдож, сэтгэл санааны дэмжлэг илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

#Их Британийн хаан III Чарльз,