АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Иранд гал зогсоох хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа мэдэгдлээ. Долоон долоо хоног үргэлжилж, хэдэн мянган хүний аминд хүрсэн, дэлхийн эдийн засагт томоохон цохилт болсон дайныг зогсоох энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр тэд ийм арга хэмжээ авч байна. Трамп “Ираны удирдагчид болон төлөөлөгчид нэгдсэн санал гаргах хүртэл давшилтаа хойшлуулж байна” гэв.
Гэвч Трампын энэ мэдэгдэл нэг талын, өөрөөр хэлбэл зөвхөн Вашингтоны байр суурийг илэрхийлж буй. Нөгөө талаас, Иран, мөн АНУ-ын холбоотон Израил үүнийг хүлээн зөвшөөрөх, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ираны дээд удирдлагуудын зүгээс одоогоор хараахан албан ёсны тайлбар хийгээгүй байна. Гэвч зарим эх сурвалжийн анхааруулж буйгаар, Иран гал зогсоох хугацааг сунгахыг хүсээгүй бөгөөд АНУ-ын бүслэлтийг хүчээр цуцална гэж мэдэгдэж буй аж. Хоёр улс энэ долоо хоногт Исламабад хотод болох энхийн хэлэлцээрийн хоёр дахь шатанд төлөөлөгчдөө илгээх, эсэх нь ч тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын бүслэлт хэлэлцээний маргаантай асуудал хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #Ормузын хоолой, #АНУ ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567