Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Нүхтийн аманд оршин суугч иргэдийн газар эзэмших эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.

Тус бүсэд 1954 оноос хойш амьдарч ирсэн 680 гаруй иргэнд 2016-2022 оны хооронд газар эзэмших гэрчилгээ олгосон боловч үлдсэн 125 иргэний эрхийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байсаар ирсэн нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг салбарын сайд онцлов.

Эдгээр иргэд нь гурван үеэрээ тухайн нутагт амьдарч буй уугуул иргэд бөгөөд цахилгаангүй, албан ёсны хаяг, бүртгэлгүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн суурь үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй эрсдэлт нөхцөл байдалд өнөөг хүртэл амьдарч байгаа юм байна.

Иргэдийн зүгээс холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн удаа дараа хүсэлт гаргасан ч асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотголоо.
Сайд Ц.Сандаг-Очир “Хүний эрхээс давсан хууль журам байх ёсгүй. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгаснаар байгаль орчны хамгаалалтын тогтолцоо бэхжинэ” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн уг газар нь 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тул асуудлыг нарийвчлан судалж, иргэдийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нарт нэг сарын хугацаатай үүрэг болголоо.
Уулзалтад Зайсан, Нүхтийн аманд оршин суудаг 90-27 насны 80 гаруй иргэн оролцож, тулгамдсан асуудлаа танилцуулан, олон жил шийдвэрлэгдээгүй асуудалд анхаарч эхэлсэнд талархал илэрхийллээ гэж БОУАӨЯ-аас мэдээлэв. 

#зайсан, #Нүхт, #БОУАӨЯ, #Сайд Ц.Сандаг-Очир, #газар эзэмших эрх,