АНУ болон Ираны хоорондын энхийн хэлэлцээ мухардалд орж, талууд тохиролцоонд хүрч чадсангүй. Түүгээр ч зогсохгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Ормузын хоолойд бүслэлт хийж эхлэх тушаал өгснөөр нөхцөл байдал эрс хурцадлаа. АНУ-ын Төв командлалаас мэдээлснээр, даваа гарагаас эхлэн Ираны боомтууд руу орж, гарч буй усан замын бүх хөдөлгөөнийг тэнгисээр бүслэх бөгөөд үүнд Араб, Оманы булан дахь Ираны бүх боомт багтах ажээ. Трамп олон “Иранд хууль бусаар татвар төлж буй ямар ч хөлөг онгоц олон улсын усан замаар аюулгүй нэвтрэх эрхгүй” хэмээн сануулж байна.

Үүний зэрэгцээ АНУ Тегераны тавьсан гэх тэсрэх бөмбөгүүдийг устгаж эхлэхээ мэдэгдсэн бол Ираны Хувьсгалт гвардийн зүгээс хоолойд ойртсон цэргийн хөлөг бүрийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж үзэн хариу барихаа анхааруулсан байна. Пакистаны Исламабад хотод бямба гарагт болсон дээд хэмжээний уулзалт нь 1979 оны Исламын хувьсгалаас хойш хоёр улсын анхны шууд хэлэлцээ байсан ч талууд бие биенээ буруутгасаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Вашингтоныг хэт их шаардлага тавьж, тоглоомын дүрмээ өөрчиллөө хэмээн шүүмжилсэн бол АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хэлэлцээрт хүрч чадаагүй нь АНУ-аас илүү Иранд муугаар тусна гэж мэдэгджээ. Энэхүү ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан даваа гарагийн өглөө газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллароос давж, ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарлаа.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Дайн, #иран, #АНУ ираны дайн,