Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Шатахууны үнэ эрс өсөж буй энэ үед Засгийн газраас нэмэлт тусламж, дэмжлэг үзүүлэхийг шаардсан тариаланч, тээвэрчдийн жагсаал Ирландад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дублин хотод өчигдөр тэд ачааны машин, трактортой жагсаж, хотын төв болон хурдны замуудыг хааж, нийтийн тээвэр болон зорчигчдын хөдөлгөөнд ихээхэн саад учруулжээ. 

Жагсагчид Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас хэрэгжүүлсэн 250 сая еврогийн татварын хөнгөлөлтийн багцыг хангалтгүй гэж үзэн, дизель түлшний үнийг тодорхой түвшинд хязгаарлахыг шаардаж байгаа юм. Харин Ерөнхий сайд Микал Мартин жагсагчдын эрхийг хүндэтгэж байгаа ч хотын төв гудамжийг зогсоол болгон хувиргах нь хүлээн зөвшөөрөх үйлдэл биш хэмээн мэдэгдэж байна. 

Одоогоор Ирландын Голуэй болон Лимерик хотод шатахуун түгээх станцуудын нийлүүлэлт тасалдаж эхлээд байна. Ираны дайныг хоёр долоо хоногийн турш зогсоох шийдвэр нь шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ буурахад нөлөөлнө гэж Ирландын Засгийн газар найдаж байгаагаа мөн илэрхийлжээ. Гэсэн ч жагсагчид эрх баригчидтай хэлэлцээ хийх хүртэл Дублин хотын гудамжийг чөлөөлөхгүй гэж мэдэгдэж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Жагсаал, #Ирланд,