Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж, хэрэв Иран улс мягмар гарагийн 20:00 цаг гэхэд хэлэлцээрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол тус улсыг нэг шөнийн дотор арчиж хаях боломжтойг анхаарууллаа. Олон улсын зуучлагчдын дэвшүүлсэн 45 хоногийн түр гал зогсоох төлөвлөгөөнөөс Ираны тал татгалзаад байгаа юм. Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп “Тус улсыг бүхэлд нь нэг шөнө, магадгүй ирэх шөнө гэхэд устгаж болно. Гэхдээ ийм зүйл хийх шаардлага гарахгүй гэж найдаж байна” хэмээн мэдэгдэв. АНУ-ын Батлан хамгаалах сайд Пит Хегсет даваа гарагт хийсэн цохилтууд дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй нь байсныг онцлоод дараа дараагийнх нь үүнээс ч илүү хүчтэй байхыг анхаарууллаа. 

Тегераны зүгээс түр хугацаанд гал зогсоох саналыг хангалтгүй гэж үзэн татгалзжээ. Төлөвлөгөөнд тэд бүс нутаг дахь байлдааны ажиллагааг зогсоох, Ормузын хоолойгоор аюулгүй зорчих олон улсын протоколыг батлах, Ираны эсрэг авсан бүх хориг арга хэмжээг цуцлах, дайны дараах сэргээн босголтын зардлыг нөхөн төлөх заалтуудыг тусгахыг хүсэж буй. Харин Ираны дипломат төлөөлөгч Можтаба Фердоуси Поур “Бид АНУ болон Израилийн зүгээс дахин халдлага үйлдэхгүй байх баталгаа бүхий байнгын гал зогсоох хэлэлцээрийг л хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Дайн, #АНУ ираны дайн,