Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ Иран дахь цэргийн ажиллагаагаа тун удахгүй дуусгаж, нутаг дэвсгэрээс нь гарах боловч шаардлагатай тохиолдолд цохилт өгч магадгүй талаар Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Дайн тав дахь долоо хоногтоо үргэлжилж буй энэ үед АНУ-д шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор цэргийн ажиллагааг эсэргүүцэх нь нэмэгдсээр байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын өдрүүдэд ард түмэндээ хандан үг хэлж, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулах аж. Түүнчлэн НАТО-гийн холбоотнууд нь АНУ-ын зорилгыг дэмжихгүй байгаад, тэр тусмаа Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад туслахаас татгалзсанд Трамп дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Цаашлаад АНУ-ыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг авч үзэх нь гарцаагүй гэж онцолж буй. Тэрээр “Бидэнд хэрэгтэй үед тэд түшиг болж чадсангүй, энэ бол зөвхөн нэг талын ашиг сонирхолд тулгуурласан харилцаа болсон” хэмээн НАТО-гийн байр суурийг шүүмжилсэн байна. Мөн тэрээр дайны явцад Дээд удирдагч аятолла Али Хаменей болон бусад өндөр албан тушаалтнууд амиа алдсан тул Иранд засаглалын бүрэн өөрчлөлт гарсан гэж үзэж байгаагаа хэллээ. Тиймээс шинэ удирдлагатай тохиролцоонд хүрэх магадлал өндөр байгааг ч тэрбээр онцолж, Иран улс одоо цөмийн зэвсэг бүтээх чадваргүй болсон тул дайны гол зорилго биелсэн гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #иран, #АНУ ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3560