Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Найман жил хэлэлцсэний эцэст Австрали болон Европын холбоо чөлөөт худалдааны хэлэлцээрийг эцэслэн баталж, гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн дагуу Европын бараа бүтээгдэхүүний татварыг бараг бүрэн цуцалж, Австралийн стратегийн чухал ашигт малтмалын экспортын татварыг тэглэж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Европын холбооноос Австрали руу нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний татварын  99 хувийг цуцалсан бөгөөд ингэснээр Европын компаниуд жилд нэг тэрбум орчим еврогийн зардал хэмнэх боломжтой болж байна. Нөгөө талаас, Австралийн стратегийн чухал ашигт малтмалын импортын татварыг тэглэхээр тохиролцсон нь Европын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулах чухал алхам болж байна. 

Хоёр талын хэлэлцээнд саад болж байсан үхрийн махны экспортын асуудлыг тэд харилцан буулт хийж шийдвэрлэжээ. Шинэ хэлэлцээрийн хүрээнд Европын холбоо австрали үхрийн маханд 30,600 тоннын квот тогтоосон бөгөөд үүний 55 хувийг нь татваргүйгээр Европын зах зээлд нийлүүлэх эрхтэй болж байна. Цаашлаад Европын дарс, бяслаг, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг Австрали үе шаттайгаар тэглэхээр болов. 

Худалдааны хэлэлцээрээс гадна талууд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээнд мөн гарын үсэг зуржээ. Ингэснээр тэд цаашид цахим орчин дахь терроризмын санхүүжилтийг хянах, хэт даврах үзэлтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах юм.
Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Европ, Австрали хоёр  хол ч дэлхий ертөнцийг харах үзэл баримтлалын хувьд хамгийн ойр холбоотнууд гэдгээ баталлаа” хэмээн онцолжээ. 

Эх сурвалж: Reuters

#хэлэлцээр, #Австрали болон Европын холбоо,