Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-ны энэ түүхэн өдөр Дамдин Сүхбаатар жанжны удирдсан Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө анхны ялалтын буухиаг асаасан юм.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын баяр амралтын өдөр болгох болжээ.

Харин 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулан өөрчилсөн байна.

#онцолсон, #Монгол цэргийн өдөр,