Улсын Онцгой комиссоос Өвөрхангай аймагт хуваарилсан 330 тонн тэжээл, 50 тонн шатахууныг өвөлжилт хүндэрсэн 10 суманд олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай, ялангуяа Баянгол, Сант сум төмөр зудын нөхцөлд байгаа юм. Гучин-Ус, Төгрөг, Баян-Өндөр, Бүрд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Тарагт зэрэг сумд цагаан зудтай байна.
Иймээс эдгээр сумдын малчдад улсын аюулгүйн нөөцөөс дээрх өвс тэжээлийг үнэ төлбөргүй, аймгийн аюулгүйн нөөцөөс 12 мянган тонн ногоон тэжээл нэг боодлыг нь 10 мянган төгрөгөөр олгох шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа.
Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас хуваарилсан 549 тонн тэжээлийг малчдад үнэ төлбөргүй, аймгийн аюулгүйн нөөцөөс 20 мянган боодол өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ.
Одоогоор аймгийн хэмжээнд 13 мянган толгой мал хорогдоод байна.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557