Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзаж Монгол Улсын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгсэлүүдээр баяжуулах талаар ярилцлаа. Уулзалтаар:
-Уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулан хүртээхэд хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбаруудыг ашиглах боломж,
-Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, -Цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиров,
-Олон нийтийг хөрөнгө оруулалт хийж сургах талын сургалт хийхэд анхаарч ажиллахаар боллоо.

Лондонгийн хөрөнгийн бирж нь 1801 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 17-р зуунаас үнэт цаасны арилжаа Лондонд явагдаж эхэлсэн уламжлалтай, дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Нийт 60 гаруй улсын мянга гаруй компани бүртгэлтэй бөгөөд нийт зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 6 их наяд ам.доллар, үүнээс уул уурхайн салбарын компаниудын үнэлгээ ойролцоогоор 700 тэрбум ам.долларт хүрдэг аж. Үндсэн зах зээлүүдийг дурдвал, Main Market – Томоохон олон улсын компаниуд, AIM (Alternative Investment Market) – Өсөлтийн шатандаа яваа дунд, Жижиг компаниуд, Бонд, ETF, деривативын зах зээл гэж ангилдаг. Энэхүү уулзалт нь Монгол Улсын уул уурхайн салбарын компаниудыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр нээх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд чухал алхам боллоо гэж АҮЭБЯ-аас мэдээллээ.

#АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, #Лондонгийн хөрөнгийн бирж,