Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Сангийн яам Венесуэл рүү дилюэнт буюу нефть шингэлэгч экспортлох, зарж борлуулах эрх бүхий тусгай зөвшөөрөл олгосноо зарлалаа. Венесуэлийн түүхий нефть нь маш өтгөн тул экспортлохын тулд шингэлэгч түлш холих шаардлагатай юм. АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг сулруулж, тус улсын газрын тосны салбарыг сэргээх бодлогын хүрээнд өгч буй хоёр дахь ерөнхий лиценз нь энэ болж байна. Өмнө нь Сангийн яам АНУ-ын компаниудад Венесуэлийн нефть ачих, тээвэрлэх, хадгалах, зарах, боловсруулах үйл ажиллагаанд оролцох ерөнхий зөвшөөрөл мөн олгосон билээ. Зөвшөөрлийн зорилго нь Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай түлшийг тогтвортой нийлүүлэх бөгөөд ингэснээр тус улсын газрын тосны салбар сэргэнэ гэж АНУ-ын эх сурвалж онцолжээ. Энэ алхам нь АНУ болон Венесуэлийн хооронд газрын тосны худалдаа, хамтын ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557