АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,  Хил, цагаачлалын асуудал хариуцсан зохицуулагч Том Хоман нар мягмар гарагт Миннеаполис хотын дарга болон Миннесота мужийн захирагчтай уулзаж, Америкийн хоёр иргэнийг холбооны агентууд буудаж хөнөөсний дараа хотод үүссэн бухимдал, үймээнийг намжаах талаар хэлэлцжээ.

Энэ алхам нь Ерөнхийлөгчийн цагаачлалын хатуу бодлогыг зөөлрүүлэх өргөн хүрээний шинэ стратегийн нэг хэсэг гэж ажиглагчид онцолж байна. Тэр тусмаа цагаачлалыг хянах арга хэмжээний улмаас хоёр ч иргэн амиа алдсан нь Трампын бодлогыг эрсдэлд оруулж болзошгүй гэсэн болгоомжлол ч нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, цагаачлалын албаны ажилтнуудын гарт америк иргэд амиа алдсаны дараа Миннесота болон бусад муж, хотод эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээ өрнөж, холбооны агентуудыг “дотоодын террористууд” хэмээн нэрлэж эхэлсэн.  

Тиймээс ардчилсан удирдлагатай муж, хот, тэр дундаа Миннеаполист цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэхдээ нийтийг хамарсан ажиллагаа, хүч хэрэглэсэн арга барилаас татгалзаж, уламжлалт,  зорилтот бүлэгт арга хэмжээг авч эхлэх төлөвтэй.

Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #Миннеаполис,