АНУ-ын эрх баригчид цөмийн хаягдал хадгалах байгууламжийг нутагтаа байгуулах, байршуулах сонирхолтой мужуудад урамшуулал санал болгох талаар судалж байна. Тус улсын Эрчим хүчний яам энэ асуудлаар эцсийн шийдвэр гараагүй гэж мэдэгдэж буй ч эх сурвалжуудын онцолж буйгаар, энэ долоо хоногтоо багтаан мужийн удирдлагуудтай хэлэлцэх төлөвтэй байна. Цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ байршуулахыг зөвшөөрсний хариуд эдгээр мужид цөмийн цахилгаан станц барих, энэ салбарыг дэмжих урамшуулал, татаас санал болгох магадлалтай байгаа юм.
АНУ-ын эрх баригчид 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 400 гигаватт болгож, одоогийнхоос дөрөв дахин нэмэх зорилт дэвшүүлээд буй. Учир нь цаашид хиймэл оюун ухаан хэрэглээ нэмэгдэж, криптовалютын дата төвүүдийн тоо өсөх төлөвтэй байгаа нь эрчим хүчний салбарт онцгой нөлөөлөхөөр байна. Гэсэн ч цацраг идэвхт хаягдлыг хаана, хэрхэн хадгалах вэ гэдэг асуудлаас үүдэн цөмийн эрчим хүчний салбарыг дорвитой хөгжүүлж чадахгүй байна. Одоогоор тэд энэ төрлийн хог хаягдлыг цахилгаан станцуудын талбай, ашигласан түлшний сан, ган болон бетон саванд хадгалж буй.
Холбооны Засгийн газар мужуудад урамшуулал амлаж, цөмийн хог хаягдлыг хадгалахыг санал болгож байгаа ч нөгөө талаас нутгийн иргэд үүнийг эсэргүүцэх магадлал өндөр байна. Тиймээс Эрчим хүчний яамны зүгээс зөвшилцөлд суурилсан буюу харилцан тохиролцох замыг зорьж байна хэмээн эх сурвалж онцолжээ.
Ташрамд, Ерөнхийлөгч Дональд Трамп Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр цөмийн эрчим хүчийг боломжийн үнээр, аюулгүйгээр хөгжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Цөмийн хаягдал,