АНУ-ыг олон улсын 35 байгууллага, мөн НҮБ-ын 31 бүтэц, нэгжээс гаргах зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Цагаан ордон эдгээр байгууллагыг нэгбүрчлэн нэрлээгүй ч тэд АНУ-ын үндэсний ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж, дэлхийн засаглал, Вашингтоны бүрэн эрхт байдал болон эдийн засгийн чадавхтай зөрчилдөх үзэл суртлын хөтөлбөрүүдийг дэмждэг гэж мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь АНУ гишүүнээр орсон, эсвэл нэгдсэн олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, конвенц, гэрээ хэлэлцээрт хийсэн цогц хяналтын үр дүн хэмээн Цагаан ордон онцолсон байна. “Эдгээр байгууллагаас гарснаар АНУ-ын татвар төлөгчдийн хөрөнгийг ашиггүй, үр дүнгүй зүйлд зарцуулахаа болино.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Үүний оронд татвар төлөгчдийн мөнгийг илүү зохистой байдлаар ашиглах боломж бүрдэнэ” гэж мэдэгдэлд дурджээ. Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсноос хойш НҮБ-д олгодог АНУ-ын санхүүжилтийг огцом танах бодлого баримталж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлтэй харилцаагаа зогсоосон бөгөөд Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлдэг UNRWA агентлагийн санхүүжилтийг царцааж, НҮБ-ын Соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-гоос гарсан юм. Мөн тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарах төлөвлөгөөгөө зарлаад буй. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #газрын тос, #нефть, #Венесуэл улс,