Венесуэлийн нефть тээвэрлэгч хоёр хөлгийг АНУ Атлантын далайд саатууллаа. Энэ хоёр хөлгийн нэг нь Оросын далбаатай байсныг эх сурвалж онцолж буй.
АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Каракаст цэргийн ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хойш тус улсын нефть тээвэрлэлтэд чиглэсэн арга хэмжээг чангатгаж, хоригт орсон хөлгүүдийг саатуулах ажиллагааг өргөжүүлж байна.

Албан эх сурвалжийн мэдээлснээр, хууль бусаар түүхий нефть тээвэрлэж байгаа хөлгүүдийг хэдэн долоо хоног мөрдсөний эцэст лхагва гарагийн өглөө АНУ-ын Эргийн хамгаалалтын алба болон тусгай хүчнийхэн шүүхийн захирамжийн дагуу “Marinera” нэртэй танкерыг саатуулжээ. Уг хөлөг нь өмнө нь “Bella-1” нэртэй байсан бөгөөд өнгөрсөн сард шалгалтад орохоос татгалзаж, улмаар Оросын далбаатай болсон аж.
Хөлгийг саатуулах үеэр ойролцоо нь Оросын шумбагч хөлөг болон усан онгоц байсан гэх бөгөөд энэ нь Москва, Вашингтоны харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Украины дайны улмаас Барууны орнуудтай зөрчилдөж буй ОХУ Венесуэлийн асуудлаар АНУ-ын үйлдлийг буруутгаж байсан ч энэ удаад тайлбар өгөөгүй байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс “Энэ хөлөг хоригоос зугтахын тулд Оросын далбаа мандуулсан” гэжээ.
Үүнээс өмнө АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Өмнөд Америкийн зүүн хойд эргийн ойролцоо Панамын далбаатай “M Sophia” нэртэй танкерыг мөн саатуулсан байна. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногийн дотор саатуулсан дөрөв дэх хөлөг болж буй.
АНУ-ын талын мэдэгдсэнээр, “Marinera” болон “M Sophia” танкерууд нь Венесуэл, Иранаас нефть зөөдөг сүүдрийн флотын хөлгүүд аж.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Нефт, #Венесуэл улс,