Булган аймгийн хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 2025 оны эцэст 2978.6 сая толгой мал тоологдлоо.
Малыг төрлөөр нь авч үзвэл 389.5 мянган адуу, 381.4 мянган үхэр, 2.6 мянган тэмээ, 1331.4 мянган хонь, 873.7 мянган ямаа тоологдсон бөгөөд тоо нь өмнөх оноос 60.2 мянган толгой буюу 2.0 хувиар буурсан байна. Малын төрлөөр өмнөх онтой харьцуулахад хонь 535.2 мянга буюу 28,7%-аар , ямаа 182.3 мянга буюу 17.3%-аар буурсан бол үхэр 34.2 мянга буюу 9.9%, адуу 38.4 мянга буюу 10.9%, тэмээ 0.5мянга буюу 26.5%-аар тус тус өссөн аж.
Могод сум 335.0 мянган толгой мал тоолуулж Булган аймагтаа хамгийн их малтай сум болжээ. Булган, Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Сайхан, Хишиг-Өндөр сумдад малын тоо өмнөх оноос 0.6-30.6 мянгаар өссөн. Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сумдад 1.9-34.3 мянгаар буурсан байна. Малтай өрхийн тоо 11.4 мянга болж өмнөх оноос 78 өрх буюу 0.7 хувиар буурчээ.

#Булган аймаг, #малын тоо толгой,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555