Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Москва руу онилсон Украины 25 дроныг устгасан гэж тус хотын дарга Сергей Собянин мэдэгдлээ.
Эдгээр дроныг 23 цагийн турш дараалан устгасан бөгөөд газарт унасан хэлтэрхийг онцгой байдлын албаныхан шалгаж байгаа, хотод ямар нэгэн хохирол учраагүй гэж тэрбээр онцлов. 
ОХУ-ын Иргэний нисэхийн агентлагийн мэдээлснээр, нийслэлийн дөрвөн том нисэх буудлын хоёрынх нь үйл ажиллагааг түр  хязгаарлаад байна.

Үүний өмнөхөн хоёр улсын хилийн бүс рүү довтолсон  Украины 172 дроныг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн юм.
Украины армийн мэдээлснээр, мөн Тула муж дахь синтетик резиний үйлдвэр, мөн Крымд байрлах тэнгисийн дрон хадгалах агуулахыг онилон дроны цохилт өгсөн байна.
Украин улс сүүлийн үед Оросын гүн рүү чиглэсэн дроны довтолгоогоо эрчимжүүлж, чухал ач холбогдолтой цэргийн, эрчим хүч болон ложистикийн объектуудыг онилж буй.  

Эх сурвалж: Reuters 

#Москва, #ОХУ, #Украины 25 дрон,