Тайланд, Камбожийн хилийн маргаан өнгөрсөн долоо хоногт дахин хурцдаад буй. Үүнтэй холбоотойгоор Бангкок Камбож руу шатахуун экспортлохыг зогсоох асуудлыг цэргийн түвшинд хэлэлцэж эхэлснээ мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч зөрчил саяхнаас сэдэрч, хил орчмын бүсүүдэд мөргөлдөөн гарсаар байна.
Тайландын тэнгисийн цэргийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, экспортыг зогсоохоос гадна стратегийн хангамж тээврийн хөлгүүдэд хяналт тавих, Камбожийн боомтуудын ойролцоох далайн бүсийг “өндөр эрсдэлтэй” гэж ангилалд оруулах саналыг хэлэлцэж байгаа ч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.
Хамгийн сүүлд гарсан мөргөлдөөний улмаас Тайландын 16 цэрэг, 10 энгийн иргэн амь үрэгдэж, 258 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Камбожийн 11 иргэн амиа алдаж, 394 мянга гаруй иргэн дүрвээд байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557