Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Жакарта хотноо боллоо. 

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, индонезийн талаас Гадаад хэргийн дэд сайд Арманата К.Насир нар тэргүүлж оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын харилцаа, хамтын ажиллагаа, энэ онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын харилцааны түвшинг ахиулахын төлөө байгаагаа нотлов.

Мөн хоёр улсын иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчилж, харилцан визгүй зорчих боломжийг бүрдүүлэх, боловсрол, оюутан солилцоо, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шууд нислэгтэй болох чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар тогтов гэж ГХЯ-аас мэдээллээ. 

#гадаад харилцааны яам, #Индонез, #Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн яам,