Австралийн Сидней хотын Бонди наран шарлагын газар болсон еврейчүүдийн баярын үеэр 16 хүний аминд хүрсэн халдлагыг аав, хүү хоёр үйлдсэн байж магадгүй байна. Сүүлийн 30 жилийн дотор гарсан хамгийн аймшигт зэвсэгт халдлага гэгдэж буй энэ хэргийн сэжигтэн 50 настай эрэгтэй нас барсан, түүний 24 настай хүү эмнэлэгт эмчлүүлж буй.
Цагдаагийнхны үзэж буйгаар, уг халдлагыг зорилтот антисемит буюу еврейчүүдийг үзэн ядсан сэдлээр үйлдсэн байх өндөр магадлалтай аж.
Халдлагад өртөж гэмтэж шархадсан 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний дунд хоёр цагдаагийн алба хаагч багтаж байгаа юм. Харин амиа алдсан хүмүүсийн хамгийн бага нь 10, ахмад нь 87 настай байжээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр, оройн цагаар далайн эрэгт Хануккагийн баярыг тэмдэглэхээр 1000 орчим хүн цугласан бөгөөд энэ үеэр аав хүү хоёр гал нээжээ. Тэд 10 минут орчим хугацаанд хүмүүс рүү буудсан бөгөөд энгийн иргэн сэжигтнийг унагаж, зэвсгийг нь салган авсан аж.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе уг халдлагыг түүхэн дэх хар өдөр хэмээсэн бол Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Австралийн Засгийн газрын байр суурийг шүүмжилж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557