Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:45 цагт ирсэн. 

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд  гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, бүрэн унтраахаар задаргаа хийж байна.

Гал түймрийг бүрэн унтраахаар нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах  14,10, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

#Гал түймэр, #НОБГ, #Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо,