Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагт эхэлнэ. 

Барилдаанд улсын аварга 1, арслан 4, заан 5, харцага 5, начин цолтой 17 хүчтэн зодоглохоор бүртгүүлжээ. Тодруулбал, улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Батмөнх, М.Лхагвагэрэл тэргүүтэй улсын цолтой 32 бөх барилдана Хамгийн бага цолтой бөх өндөр цолтой бөхийг гурвын даваанаас хойш давбал "Зоригтон" шагнал олгоно. Уг шагналыг 3 сая төгрөг дагалддаг. Маргааш түрүүлсэн бөх 10, үзүүрлэсэн нь 6, их шөвөгт 4 сая төгрөг гардана. Барилдааныг NTV телевизээр шууд дамжуулна. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

18:34, 2025-12-06

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон долоон даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Л.Алтанцоож үзүүрлэлээ.

Ц.Бямба-Отгон арслангийн хувьд намрын нээлтийн барилдаанд түрүүлсэн бол энэ улиралд бөхийн өргөөнд хоёр дахь түрүүгээ авч байна. Тус барилдааны их шөвөгт улсын арслан Э.Батмагнай, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарав. Наймд улсын заан Б.Бат-Өлзий, начин Т.Дүгэрдорж, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдлээ. Тус барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэснийг 6 сая, их шөвөгт шалгарсан бөхийг 4 сая төгрөгөөр байллаа.

Ташрамд, маргааш МҮБХ, ЭХЭМҮТ-ийн хамтран зохион байгуулах “Эх хүүхдийн нэрэмжит” хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно.

18:17, 2025-12-06

Улсын арслан Ц.Бямба-Отгон, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар түрүү булаалдана

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны түрүү, үзүүр буюу долоогийн даваа эхэллээ. 

Зургаагийн даваанд хурц арслан Д.Алтанцоож залуу арслан Э.Батмагнайг тосгуулж хавирч давснаар түрүү булаалдахаар шалгарав.

Тэгвэл түүнтэй улсын арслан Ц.Бямба-Отгон начин Б.Түвшинтөгсийг өвдөг шороодуулснаар түрүү булаалдахаар болсон юм. Хоёр бөх хоорондоо 10 удаа таарч барилдахад улсын арслан Ц.Бямба-Отгон долоо, аймгийн хурц арслан Д.Алтанцоож гурав давжээ.

18:11, 2025-12-06

“Зоригтон” бөхийн шагналыг аймгийн заан Б.Чадалбатад олголоо

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Зоригтон” шагналыг өгөхөө мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү шагналыг Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн заан Б.Чадалбатад олголоо. Тэрбээр нэгийн даваанд улсаын аварга П.Бүрэнтөгсийг, хоёр дээр улсын арслан Э.Оюунболдыг, гурван даваанд заан Б.Батмөнхийг өвдөг шороодуулсан юм.

Өнгөрсөн жил энэ шагналын аймгийн начин Д.Төгс-Эрдэнэ сумын заан цолтойдоо хүртэв байв.

17:50, 2025-12-06

Тавын даваанд аймгийн цолтой хоёр бөх үлдэв

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны тавын даваа эхэллээ. 

Дөрвийн даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоож улсын заан Д.Анарыг давснаар хоёр бөхийн даваа, унааны харьцаа 4:1 болов.

Тэгвэл начин Э.Мөнхжаргал Б.Батчулууныг тосгуулж хавирч давснаар наймд шалгарсан юм. Тавын даваанд улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан Ц.Төмөрцоожийг, залуу арслан Э.Батмагнай улсын начин Т.Дүгэрдоржийг, заан Б.Бат-Өлзий Б.Түвшинтөгс начныг амлав.

Улмаар улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар туналаа.

17:20, 2025-12-06

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны дөрвийн даваа эхэллээ

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны дөрвийн даваа эхэллээ. 

Зүүний магнай улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн заан Б.Чадалбаттай, барууны магнай залуу арслан Э.Батмагнай аймгийн арслан Б.Цагаанбандитай оноолт таарав. Э.Батмагнай арслан өмнө нь Б.Цагаанбандитай хоёр таарч хоёуланд нь давжээ.

Энэ даваанд үлдсэн зургаан начин эрэмбээрээ хоорондоо нугаларлаа.

16:45, 2025-12-06

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан барилдааны үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирлээ

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан үргэлжилж байна.

Энэ үеэр Бөхийн өргөөнд Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, харьшгүй хүчит, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх хүрэлцэн ирлээ.

Тэрбээр үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг юм.

16:00, 2025-12-06

Гурвын даваа эхэллээ

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны гурвын даваа эхэллээ. Хоёрын даваанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, заан М.Лхагвагэрэл, харцага Ц.Мөнхбаяр, О.Наранбаатар, өсөх идэр начин Н.Мустафа, начин Б.Сосорбарам нар өвдөг шороодов.

 Энэ барилдааны түрүү, үзүүрт шалгарна хэмээн таамаглаж байсан улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан Б.Цагаанбандид тахим буулгана. Түүний хувьд 10 хоногийн өмнө Улс тунхагласны ойн барилдааны нэгийн даваанд сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодож байсан юм.

Гурвын даваанд улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг, Э.Батмагнай аймгийн заан Б.Бат-Эрдэнийг, заан Б.Бат-Өлзий хурц арслан Э.Дашдэмбэрэлийг, Б.Батмөнх Ховдын заан Б.Чадалбатыг, Д.Анар Увсын арслан Б.Сэр-Одыг амлажээ.

Энэ даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Ө.Батсуурь нарыг хэн ч амласангүй туналаа.

15:00, 2025-12-06

Хоёрын даваанд улсын цолтой 23 бөх барилдана

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны хоёрын даваа эхэллээ. 

Нэгийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, заан Ц.Одбаяр, харцага А.Цацабшир тэргүүтэй улсын цолтой 8 бөх өвдөг шороодов.

Ингэснээр улсын цолтой 23 бөх хоёрын даваанд босож барилдаж байна. Улсын арслан, аварга, харцага цолтой тус бүр дөрвөн бөх энэ даваанд барилдах бол аймгийн заан цолтой 7 бөх үлджээ.

13:51, 2025-12-06

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдааны нэгийн даваа эхэллээ

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Тус барилдаанд чансаагаар бус аймгийн заанаас дээш цолтой бөхчүүд багтав. Аймгийн заан цолтой 29 бөх аварга, арслан, заан, харцага, начингуудтай оноолт таарсан.

Тэгвэл нэгийн даваанд аймгийн арслангууд хоорондоо эрэмбээрээ нугарлаа. Энэ даваанд улсын залуу арслан Э.Батмагнай хамгийн түрүүнд давж, тугаа тойров.

Харин улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн заан Б.Чадалбатад өвдөг шороодлоо. 

#онцолсон, #livetext, #Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой,