Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Олон Улсын Стандартын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сержио Мужиког хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улсын Засгийн газар “Чанарын дэд бүтэц”-ийг бүрдүүлэх, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, олон улсын худалдаанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж буйг хэллээ. 

Энэ хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагын “Чадавх бэхжүүлэх хөтөлбөр”-д хамрагдах, Стандарт, хэмжил зүйн газрын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, шинжээч, мэргэжилтэн солилцох, давтан сургах асуудлаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. 

ISO буюу Олон Улсын Стандарчлалын байгууллага нь 1947 онд Швейцарь Улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 170 орчим орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч, дэлхийн хамгийн том байгууллага юм.

#Шадар сайд Х.Ганхуяг, #Олон Улсын Стандартын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сержио Мужико,