Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.19/ хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, улсын жилийн төсөв, нэг жилийн төлөвлөгөө хоорондоо нийцдэггүйг дурдаад, ийм төлөвлөгөө батлах шаардлага байгаа эсэхийг лавлав.

Тэрбээр 2026 оны төсөв батлагдсаны дараа 2026-2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна хэмээгээд, ирэх жилийн төсөвтэй нийцүүлээд 2026 оны төлөвлөгөөг өөрчлөх үү гэсэн асуулт тавилаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Үндсэндээ 30 жил төлөвлөлтгүй, бодлогогүй, төрийн бодлого нь тодорхой биш, хоорондоо уялдаагүй явж ирсэн. Үүнийг цэгцлэх гэж 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үүндээ тулгуурлаад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуульдаа урт, дунд, богино хугацааны төрийн бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдаатай байх талаар тусгаад,

төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт, үр дүн тооцох аргачлалыг зааж өгсөн.

Тэрхүү аргачлалын дагуу 2021-2025 оны үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж үзэхэд 54 хувьтай гарсан. Цаашдаа үр дүнтэй болгох, алдаагаа хэрхэн засах талаар анхаарч байна.  Түүнчлэн хууль хоорондын нийцэлгүй зүйл бас бий. Үүнийг бас засах ёстой. Ингэж байж жилийн төлөвлөгөөндөө суурилж төсөвлөлтөө хийнэ гэсэн хариулт өгөв.  

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Ирэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан төрийн албан хаагчдын эдийн засаг, эрүүл мэнд, нэр хүнд, аюулгүй байдлын баталгааг хангана гэсэн зорилтын үр дүн нь төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гэж заасныг тодотгоод, эдийн засгийн баталгаа сэтгэл ханамжаар хэмжигдэхгүй, цалин хөлсний бодлого хэрэгжүүлж байж дээрх зорилтыг хангана гэлээ. Тиймээс цалин хөлснийхөө бодлоготой уялдсан байдлаар шалгуураа тавих нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Таван жилийн төлөвлөгөө ер нь цаашид хэрэгтэй эсэхийг ул суурьтай бодож үзэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр олон төлөвлөгөө, хөтөлбөр өнөөг хүртэл батлаад байгааг онцлоод, одоо бид сонгуулийн санал худалдан авах хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэлд дорвитой ажил хийх ёстой хэмээлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгасныг сануулаад, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх ач холбогдол өгч ажиллах ёстойг тодотгов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өмнө нь баталсан таван жилийн төлөвлөгөөний биелэлт 50 гаруйхан хувьтай байгаагийн учир шалтгааныг тодруулсан бол УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга зам төлөвлөснийг дурдаад, иргэний нийгмийн оролцоонд ямар шалгуур үзүүлэлт тавьж, түүний хэрэгжилтийг хэрхэн хэмжих талаар асууж, Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, төрийн байгууллагуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж ирэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасныг хэрхэн ойлгож, үр дүнг нь хэмжих, төрийн албанд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, төрийн албан хаагчийн томилгооны зөрчлийг хэрхэн бууруулах талаар тодруулга авлаа.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

#live, #Төрийн байгуулалтын байнгын хороо,