Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Япон Улс Хятадад оршин суугаа иргэддээ хандан аюулгүй байдалдаа анхаарч, олон хүнтэй газар ганцаар явахаас зайлсхийхийг анхаарууллаа. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар хийсэн мэдэгдлийн дараа Бээжин, Токиогийн харилцаа хурцдаад буйтай холбоотойгоор тэд ийнхүү анхааруулга гаргаж байна. 
Үүний зэрэгцээ Хятад иргэддээ хандан Япон руу аялахгүй, зорчихгүй байхыг уриалж байна. Японд ирдэг нийт жуулчдын дөрөвний нэгийг эзэлдэг хятадууд аяллаас татгалзвал энэ нь тус улсын эдийн засагт нөлөөлөхөөр байгаа юм. 

Бээжин дэх Японы элчин сайдын яамнаас иргэддээ хандан гаргасан уг анхааруулгад нутгийн соёлыг хүндэтгэх, Хятадын иргэдтэй харилцахдаа болгоомжтой байх, гадуур ганцаараа зорчихгүй байх, хүүхдүүдтэй явахдаа анхааралтай байхыг онцлон сануулсан байна. 

Ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдлийн дараа Японы Гадаад хэргийн яамны төлөөлөл Хятадын талтай хэлэлцээ хийхээр Бээжинд ирээд буй. Шинжээчид, ажиглагчдын үзэж буйгаар, Японы эрх баригчид өмнө нь ийм эрс, маргаан дагуулахаар мэдэгдэл хийж байгаагүй бөгөөд эдийн засгийн хувьд Хятадаас хамаарал ихтэй, эрдэс болон түүхий эдээ Бээжингээс авдаг улсын хувьд эл зөрчил ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад, #Япон,